“ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2020”

Хэрэглээний математикийн салбарын “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2020” дөрөв дэх удаагийн эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтэн, багш, оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Тус эрдэм шинжилгээний хурал нь математик, статистикийн онол, практик хэрэглээний асуудлуудаас гадна уур амьсгал, газарзүй, байгаль экологийн асуудлыг хэлэлцэж, мөн бусад салбарт тулгарч байгаа асуудлуудыг математик арга аргачлалаар үр ашигтай шийдвэрлэх, арга туршлагаа солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Хэрэглээний математик, статистикийн салбар

  • Тооцон бодох математик
  • Оновчлол, оновчтой удирдлага, динамик систем
  • Магадлалын онол, статистик
  • Дифференциал тэгшитгэл
  • Математик загварчлал, эрсдэлийн шинжилгээ
  • Логистик, үйлдлийн шинжилгээ, симуляци
  • Их өгөгдөл, машин сургалт дахь математикийн хэрэглээ
  • Аж үйлдвэрийн математик

Ус, цаг уур, цэвдэг судлалын салбар

  • Агаар мандлын физик, химийн асуудлууд
  • Уур амьсгал, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөө
  • Гадаргын ус судлал
  • Усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын судалгаа
  • Динамик системүүд /Агаар мандлын орчил урсгал; Уур амьсгалын систем; Хөрс-ургамал-агаар мандал систем/
  • Үүл ба тунадасны судалгаа
  • Хэрэглээний уур амьсгал, хөдөө аж ахуй газар тариалангийн асуудлууд
  • Байгаль, цаг уур, экологийн асуудлууд
  • Хүйтэн болон био мандалд гарч буй өөрчлөлт
  • Геоинженерчлэл, газарзүйн асуудлууд

Зохион байгуулагч

МУИС, ХШУИС, Хэрэглээний математикийн тэнхим

Холбоо барих утас:  9918-2806
И-мэйл хаяг: michidmaa@seas.num.edu.mn

Хэзээ: 2020 оны 11-р сарын 28

Хаана: МУИС-ийн Төв номын сан, 502 тоот

 

 

Бүртгэл

Хугацааны тов:
Бүртгэл, илтгэлийн хураангуй хүлээн авах
2020.11.15 хүртэл

Хурлын илтгэлийн хураангуй хэвлүүлэх
2020.11.16 –11.20

Хурлын өдөр
2020.11.28 Бямба гараг

Бүртгэлийн холбоос: Энд дарж бүртгүүлнэ үү.

Хурлын төлбөр: 50000₮

Хурлын төлбөрийг Төрийн банкны 106000003311 тоот дансанд тушаах ба хүлээн авагч нь МУИС-ийн ХШУИС,  гүйлгээний утга хэсэгт “Хэрэглээний математик 2020”+овог нэр+сургуулийг тодорхой бичнэ үү.